Гүнжийн сүм рүү алхсан нь
July 27, 2016
Алхах хүртэл
Тэрэлжийн эцэс хүртэлх
засмал зам 70-аадхан км-ийн урттай боловч үдийн дөрвөн цагт Улаанбаатараас аажуу
тайвуу хөдөлсөн Тэрэлжийн автобус зам зуураа Налайхаар дайрч, бас Мэлхий хад
руу зам муруйсны эцэст хоёр цаг гаруйн дараа л эцсийн зогсоолдоо хүрсэн бөгөөд
чухам эндээс л Гүнжийн сүм хүрдэг 40-өөд км шороон замыг явган туулсан юм.
Автобус өдөр бүр 12,
16 цагаас Баруун дөрвөн замын автобусны буудлаас зорчигчдоо суулгаж эхлэн
замдаа буудал бүр дээр зогссоор Тэрэлжийг зорьдог тул замын турш зогсоогоороо
явахгүй л гэж бодож байвал аль болох эхний буудлуудаас л автобусандаа суух
хэрэгтэй. Ер нь тийм болоод ч
тэр үү, 16 цагийн автобус ирэх нь ойртох тусам Баруун дөрвөн замын автобусны
буудал хавиар яавч хот дотор зорчих гэж байна гэж хэлэхээргүй их ачаа бараатай аянчин
гийчин, зорчин явагчид олшроод ирэв. (Тэрэлжийн эцэс хүртэл 2500 төгрөг)
Тэрэлжийн эцэс гээд л
байгаа болохоос угтаа бол Тэрэлж тосгон л доо. Харин Улаанбаатарынхан Тэрэлж зочид
буудал, UB2 амралтын газар байрладгаар нь энэ хавийг андахгүй. Дэргэдүүр нь
хоржигнон урсах Тэрэлжийн голын яйжгар модон гүүр энэ хавьдаа л гол гаталгадаг ганц гүүр нь учраас
явган зорчигчид бүгд л үүгээр гарна. Хэрэв том машингүй бол жижиг тэргээр голыг туулж гарна гэдэг бүтэшгүй хэрэг юм билээ. Ер нь Гүнжийн сүм орохын тулд
машинаар ч бай, явганаар ч бай заавал Тэрэлжийн голыг гатлах ёстой. Энэ өдөр үүлгүй,
хурц нартай боловч гадаа тогтуухан байлаа.
Бадарчилсан нь
Бидний баг хоёр
хүнтэй. Тус бүртээ 15 орчим кг-ийн үүргэвчтэй. Бараг хүн бүр л үүргэвчтэй
аялдаг шахуу болсон өнөө цагт үүргэвчиндээ юу авч явах ёстойг тоочин бичих нь
ёстой илүүц хэрэг биз ээ. Ийнхүү бид өнөөх модон гүүрээр Тэрэлжийн голыг гатлаад
Тэрэлж-Туулын бэлчрийг чиглэн уруудлаа. Шороон зам байсхийгээд л олон салаалах
авч урагшлах тусам бүгд нэг л чиглэлтэй гэдэг нь мэдэгдэнэ. Тэрэлж голын
эрэг хөвөө өндөр саглаг мододтой, бургас бут битүү ургасан ихэд үзэсгэлэнтэй
газар санагдав. Машинаар бол эргэн тойрноо тухтай харж ч амжилгүй зэрвэсхэн
хугацаанд давхиад л өнгөрөх газрыг явган алхаж буй хүн л алхам алхмаар, хором
хормоор гайхан сонжиж, байгалийн сайхныг нь мэдрэн хардагт л явган аяллын амт
шимт оршдог байх.
Цаг оройтсон тул зам
баахан хороож чадахгүй болов уу гэж таамагласан нь батлагдав. Дөнгөж дөрвөн км алхсаны эцэст Тэрэлж голын
хөвөөнд отоглохоор боллоо. Улаанбаатараас Тэрэлжид ирэхийн тулд Туул голыг хоёр
удаа гүүрээр гаталдаг бөгөөд хэрэв маргааш Тэрэлж-Туулын бэлчир хүрвэл хотоос
гарснаасаа хойш ийнхүү гуравдахь удаагаа эртний танил Туул голтойгоо уулзан
учрах болно.
Бусад хүмүүс явган
аялахдаа юу идэж уудгийг би хэлж мэдэхгүй юм. Надад лав борц, гоймонгийн хоршил
шиг үүрэхэд хөнгөн, худалдаж авахад хямдхан, болоход хурдан, идэхэд амттай хоол
ховор
санагддаг. Мөн аяны хийн зуух
амар санагддаг учраас би түүдэг ч асаадаггүй юм.
Тэрэлжид орой болох нь
үнэхээр үзэсгэлэнтэй. Голын хоржигнох чимээн, жаргаж буй нарны зөөлөн илч, униарт хөндий, хоточ нохойн
хуцах дуун, мотоцикльны хүржигнээн, өвсний үнэр, цаг завгүй бүчин дайрах ялаа
шумуулнууд гээд харагдах, сонсогдох, үнэртэх, хүртэгдэх бүхэн нэгэн цогц болох
нь зүйрлэвээс Өргөөгийн iMax-аас ч илүү шүү. Гэхдээ амралтын газрын тохилог байшинд
хоносон бол бас ингэж мэдрэгдэхгүй ч байж мэднэ. Тийм учраас майханд хонохын
амт шимт үүнд л оршдог байх.
Их дайралт
Маргааш боллоо. Шөнө
дунд нэгэн нохой майхныг маань шиншилснийг эс тооцвол тайван амгалан хонов. Бас л
үүлгүй, нартай өдөр аж. Гэхдээ бороо орохгүй байгаа нь балчиг намгаараа алдартай Гүнжийн сүмийг зорьж
яваа бид хоёрт тун сайн хэрэг.
Өнөөдрийн гол зорилго
бол эрчтэй дайрч, оройн бүрийтэй зэрэгцэн Гүнжийн сүмд майхангаа зоох явдал байв. Гэвч энэ нь бидний хамаг
хүч чадал, урагшлах урам зоригийг шавхсан бүтэшгүй зорилт байсныг нар гудайхын
үед Гүнжийн сүмийн хаяанд ч ойртоогүй байхдаа бид ухаарцгаасан юм даг.
Туулын хөндий мөн л ер
бусын үзэсгэлэнтэй юм аа. Мод буттайгаа хамт уулсыг ороон, хормойг нь шүргэн урсах нь эрт
цагт их хүрээ хотыг Туулын хөндийд барьж босгосны учир холбогдлыг тайлбарлах
шиг л болов. Өргөн уудам хөндийтэй, рашаан тунгалаг устай, эргэн тойрны уулс нь
шилмүүст ойгоор хучигдсан учраас аянчин гийчдийн амран саатдаг газар нь Туул л байсан болов уу
гэж бодном.
Дэргэдүүр бараг л машин өнгөрсөнгүй. Цааш алхах тусам амралтын газар, айл
амьтан эрс багасч байв. Өглөө чанасан хар цай, өчигдөр дэлгүүрээс худалдаж
авсан савтай
цэвэр ус дуусах
дөхжээ. Жин үдийн орчимд Туул голд цутгадаг Дунд баяны гол хүрлээ. Эндээс өнөөх
жижиг голыг өгсөж алхав. Уух юм бараг л дуусаж байтал Дунд баяны голд цутгадаг,
дээгүүр нь харайгаад л гарчихмаар жижиг горхи тааралдсан тул уснаас нь баахан
уув. Ус нь тун ч бүлээн юм. Гэхдээ цангасан хүнд бол кино үзэхдээ уудаг,
Өргөөгийн хүйтэн коланаас ч илүү амттай санагдана шүү. Бас бид хоёрын замдаа
хувааж идсэн алим ямар гоё амттай байв аа!
Замд нэг ядарсан францтай таарав. "No money, no food" гэсэн эхний үг нь л түүнийг хэр адал явдалтай явааг хэлээд өгнө. Уг нь олуулаа яваа боловч тэднээсээ төөрчихжээ. Бид хоёр түүнийг гурилан боов, ааруул, чихрээр дайлав. Голоос ус уучихаж байгаа тул уух юм хэрэггүй гэлээ. Одоо Тэрэлж рүү буцаад алхаж байгаа гэнэ.
Дунд баяны голыг өгссөнөөсөө хойш хүний урманд нэг ч машинтай таарсангүй. Айл амьтан ч алга. Гэхдээ машин зам нь тод юм. Зам голоос нэлээд зайдуу өнгөрөх боловч удаан алхсаны эцэст гол, зам хоёр ойртож, бүр огтолцохыг харав. Ам ихэд цангасан тул Дунд баяны голыг ёстой дуустал нь уух шиг л боллоо. Гүнжийн сүмийн зам намаг балчиг ихтэй гэсэн учраас үүргэвчиндээ зориуд шаахайгаа хийсэн нь гол гатлахад ихэд хэрэг болов.
Удаан алхсаны эцэст одоо л Гүнжийн сүм ойртох нь дээ гэтэл ойртож буй шинж ер алга. Гэхдээ байгалийн үзэмж бол үнэхээр гойд. Өвөлжөөнүүд л харагдахаас биш ойр хавьд эзэнгүй уулс л сүндэрлэнэ. Бүгд л араараа модтой юм. Яван явсаар Дунд баяны голд цутгадаг бас нэг жижиг голтой тааралдав. Энэ голын эхэнд Гүнжийн сүм бий бөгөөд шороон зам ч гэсэн гол өөд салаалжээ. Голын бут бургасан дундуур зам хороож байтал дөрвөн францтай халз мөргөлдлөө. Өнөөх, замд тааралдсан франц эрийн найзууд юм гэнэ. Гурван цагийн өмнө нэгэн франц залуутай дайралдсанаа хэлтэл тэд бөөн баяр болцгоолоо. "Ашгүй, Тэрэлж рүү буцаж байна гэнэ үү" хэмээн дахин дахин лавлаж асуув. Гүнжийн сүмд хоноглосон тэд буцаж яваа бөгөөд нэг нь гар утаснаасаа сүм хүртэл 12 км газар үлдсэнийг мэдээлж өгсөн нь ядарч туйлдсан бид хоёрт тун хэрэгтэй төдийгүй бас тун гонсойлгомоор мэдээ байв. Уг нь оройдоо багтаж Гүнжийн сүмийг эзлэх төлөвлөгөөтэй байсан шүү дээ.
Өнөөх голоо өгсөж байтал гэнэт жуулчны бааз нүднээ туслаа. Энэ газрын Гүнж гэдэг нэр нь Гүнжийн сүмд ирчихсэн мэт нэг л таатай мэдрэмж төрүүлэв. Амралтын газар бараадсан нутгийн айлаас сүм хүртэл хэдэн км газар үлдсэнийг, бас маргааш Тэрэлж хүртэл унаа явахыг асуутал одоо 8 км газар үлдсэн, бас маргааш унаа явж магадгүй гэлээ. Бид хоёр аялал эхлэхийн өмнө л Тэрэлжийн модон гүүрнээс Гүнжийн сүм хүртэл заавал алхаж очно гэж хатуу шийдсэн байсан бөгөөд харин буцахдаа яаж ч болно гэсэн зөөлөн болзолтой байв.
Амралтын газрын хаяанд отоглохоор боллоо. Энэ өдөр бараг л 30 шахам км алхжээ. Гоймонтой шөлөө буцалгаж, хар цайгаа чанаж уув. Шоколад халуун наранд хайлжээ. Энэ хавийн байгалийн сайхан бүр ч гойд юм гээч. Амралтын газрынхан ч гэсэн тун эелдэг юм. Хөөж туух нь бүү хэл, хөөрөлдөж юм ярих гэх юм. Нэг гэм нь ялаа шумуул ихтэй. Гэвч бүрий нөмөрмөгц өнөөх олон мянган ялаа ор сураггүй алга болчих нь хачин. Заримдаа хачин хачин юм бодогдоно шүү, жишээ нь энэ олон ялаа хаана очиж хоноглодог бол оо гэх мэт.
Сүүлчийн 8 км
Амралтын газрынхан үүргэвчээ үлдээж болно гэсэн учраас маргааш өглөө 9 цагаас Гүнжийн сүм рүү алхлаа. Бид хоёроос түрүүлээд амралтын газрынхан хоёр сингапур амрагчийг үхэр тэрэгт суулган Гүнжийн сүм үзүүлэхээр аваад явсан байв.
Үлдсэн 8 км бол тун бэрх зам. "Гүнжийн сүмийн зам шавартай л гэдэг, тэр шавар нь хаана байгаа юм бэ" гэж замын турш бодсоор ирсэн ч энэ 8 км-ийг шавар туучин туулсныхаа дараа үнэхээр л шавартай юм байна гэдэгт бат итгэсэн юм даг. Одоо надаас Гүнжийн сүмийн тухай хэн нэгэн асуувал шавар ихтэй гэсэн хоёрхон үгийг л хамгийн түрүүнд хэлнэ.
Торлог дундуур зүсэн өнгөрөх шороон зам балчиг намагт зай завсаргүй идэгдсэн байх тул хүрэх газраа хөл хуурай очно гэдэг үнэхээр худлаа. Урагшлах тусам битүү торлогоор хүрээлэгдсэн байх энэхүү шавартай замын төгсгөлд ямар нэгэн ер бусын нууцлаг эрдэнэс нуугдаж буй мэт санагдах тул хэчнээн халгаж бэрхшээсэн ч хальж шантралгүй бүгд л эцсий нь үздэг байх.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг чинь ёстой үнэн юм билээ. Бид хоёрын урдхан яваа л гэж бодсон өнөөх үхэр тэрэгтэй аянчидтай буцаж явахтай нь тааралдав. Намаг балчигтай шигүү торлогоос гарч шилмүүст ойн зах руу ороод хориод минут алхтал Гүнжийн сүмийн эвдэрсэн туурь харагдлаа. Сүм эвдэрч сүйдсэн нь илт.
Гүнжийн сүм
Ийш зорин ирэх гэж буй бол өмнө нь юмуу, дараа нь Ц.Дамдинсүрэн гуайн 1961 онд хэвлүүлсэн "Гүнжийн сүм" хэмээх бэсрэг бүтээлийг заавал уншаарай. Интернэт орчин дахь ихэнх мэдээлэл энэ номноос л зээлдсэн байх нь түгээмэл. 1959 оны 6-р сард Ц.Дамдинсүрэн абугай түүхч Х.Пэрлээ гуайн хамт ГАЗ-69 машин хөлөглөн бүтэн өдөр явж байж Гүнжийн сүмд иржээ. Бас л балчиг намагны тухай онцлон дурдсан байдаг. Тухайн үед ийш хүрдэг зам ч гэж байгаагүй тул хоёр их эрдэмтэн маань мод бэлтгэж байсан хүмүүсийн туслалцааг авч байжээ.
Гүнжийн сүмийн домог маш гоё. Манжийн Энх-Амгалан хаан 1697 онд охиноо Түшээт хан Чихундоржийн ач хүү Дондовдоржид хатан болгож өгсөн нь энэхүү эзэнгүй сүмийн “эзэн” Хичээнгүй Амарлингуй гүнж юмсанж. Манжаар "Гинггүн Элхэ" гэсэн нэрийг монголоор хичээнгүй амарлингуй гэж нэрийдсэн нь монгол хэлээр эмэгтэй хүнийг тодотгож болох хамгийн гоё үгс болов уу гэж би замдаа бодож явлаа.
Дамдинсүрэн гуай Улаанбаатарт суудаг Долгор гэдэг эмэгтэйгээс нэгэн түүх сонсож авсныг уншвал өдгөө цахим орчин дахь Гүнжийн сүм гэсэн гарчигтай бичвэрүүдийн эх сурвалж хаанаас эхтэйг төдхөнөө илчлээд өгнө. Уг эмэгтэй Дамдинсүрэн гуайд ингэж ярьжээ: "Энх-Амгалан хаан долоон гүнжтэй байжээ. Түүний нэгийг манай Халхын нэг их эрд богтолсон. Бусад нь Өвөр-Монголын ноёдын хатан болсон. Манай Халхад ирсэн тэр гүнжийг Догшин гүнж гэж нэрлэж байжээ. Харгис догшин байсан учраас түүнийг тэгж нэрлэсэн хэрэг биш, харин ухаантай сэргэлэн сайн хүн байсан юм гэнэ билээ. Догшин гэсэн учир нь Манжийн хааны ордны дүрмийг гэртээ үл баримталж, гэрийн цаазыг их хатуу сахиж байснаас болсон гэдэг. Жишээ нь, өглөө эрт босч үдэш орой унтдаг. Хоол унд идэх, уух цаг мөч тогтмол байсан. Гүнж хатан үхэхдээ гэрээсэлсэн нь: "Миний хүүрийг хятад газар аваачих хэрэггүй. Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол нутагт оршуулах хэрэгтэй" гэсэн ёсоор өөрийн нь заасан газар оршуулсан юм гэнэ билээ. Сүмчин отгийн хүмүүс гүнжийн булшийг их нандигнан сахисаар ирсэн юм. Улирал бүрд тахиж байдаг байлаа. Сүмчин отгийн нутагт гаднаас ирж нутагласан хүмүүс олширсоор байлаа. Тэд, сүмчин отгийн хүмүүсийг буг тайж булшинд мөргөдөг гэж шоолдог байсан. Тэд л 1930 оноос хойш Гүнжийн шарилыг сэвтүүллээ гэдэг сэжиг яриа байсан." [Ц.Дамдинсүрэн. Гүнжийн сүм. 1961 он. Улаанбаатар хот]
18 насандаа монгол ноёны хатан болсон Хичээнгүй амарлингуй гүнж 1735 онд 56 насандаа тэнгэрт хальжээ. Эцгийнхээ захиасыг сөрөн эр нөхөртөө үнэнч үлдсэн түүнийг манж туслахууд нь хороож алсан тухай бас нэг цахим хуудсанд бичжээ. Сүм 1930-аад оны сүүл хүртэл бүрэн бүтнээрээ байсан гэдэг. 1949 оны хавар Шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүд археологийн малтлага хийжээ. Гүнжийг давирхай, есөн давхар торгоор доторлосон, цагаан зандан авсанд оршуулсан бөгөөд булшийг тоносон хүмүүс авсанд тохой хэрийн дөрвөлжин нүх сүхээр цавчиж гаргаад авсан доторх хамаг юмы нь тонож, гүнжийн ясыг хүртэл гаргаж хаяад, үлдсэн хэрэггүй зүйлсийг нь авсан дотор нь гал түлж шатаажээ. Хамгийн сонирхолтой нь, булшийг тоносон хүмүүс гүнжийн шарил яг хаана байгааг яг таг мэдэж байсан бөгөөд археологийн судалгааныхан шиг энд тэндээс малтаж төөрөлдөөгүй гэнэ.

Буцах замд
270 шахам жилийн настай Гүнжийн сүм сүүлийн 80-аад жилд л нурж сүйджээ. 1959 онд Ц.Дамдинсүрэн гуайг очиход сүмийн ихэнх байгууламж балгас болоогүй ч бүрэн сүйдээгүй байсан бол өдгөө эвдэрхий хэрэм, гол сүм хоёроос бусад нь газрын хөрсөнд шингэсэн харагдана.
Бид хоёр Гүнжийн сүмийг нар зөв тойроод буцах замдаа орлоо. Одоо бол буцах зам хялбар санагдав, шавар туулахдаа ч гаргууд болсон билээ. Сүмийн ойр орчимд хаясан ганц хоёр усны савыг уутандаа хийгээд алхлаа. Ийм аглаг, ариун газарт ирчихээд анхааргагүйгээсээ болж усны саваа хаяна гэдэг маш буруу зүйл юм.
Бид борооноос урьтан буцаж ирээд удаагүй байтал хот руу нэг машин явахаар боллоо. Машинд суухынхаа өмнө бид "Гүнж биднийг ивээлээ шүү" гэж нэг нэгэндээ баярлангуй хэлээд үүргэвчээ баглав.
Гэхдээ зам зуур нэг л гунигтай байв. Уг нь энд дахиад нэг хоносон бол гэсэн харамсал төрөх шиг. "Хэрмий нь нурааж, ханан дээр нь эрээчсэн ч Гүнжийн сүм амарлингуй хэвээр л байх юм. Тэгэхээр буй биеэ бусдын төлөө зольж чадсан түүний тухай домог үнэхээр л үнэн юм байна."
Жич: Энэ аялал чамгүйгээр ямар ч утга учиргүй байх байсан. Ядарсан ч урагш алхаад л байсан, урвайж ер гомдоллоогүй, урагш алхаад л байсан учраас чи бол миний, бас энэ аяллын жинхэнэ “Хичээнгүй амарлингуй гүнж” билээ.

Гүнжийн сүмийн аяллыг 2016 оны 7-р сарын 7-9-ний өдрүүдэд хийв.
11 сэтгэгдэлтэй
Таны блогоос их зүйл суралцмаар санагдлаа. Их зохиолч С. Эрдэнэ гуайн зохиолыг ч уншаад байгаа юм шиг мэдрэмж төрөв. Энэ газрын зургийг гаргаж өгсөнд баярлалаа, алхъя гэдэг бодолтой боллоо.
ReplyDeleteтөгсгөлийн жич өгүүлбэр л энэ нийтлэлийг тэр чигт нь амь оруулаад явчихлаа
ReplyDeleteСаяхан Гүнжийн сүм гээд түүх архитектур талаас нь бичсэн номыг нь уншсан юм, энэ зун очиж үзэх санаатай байсан юм, зургийг нь гаргаж өгсөнд баярлалаа :D
ReplyDeleteHi ter nomiig yaaj olj unshix we. Baiwal tus boloch minii mail trbatb@gmail.com
Deleteявганаар алхаж хүрмээр санагдлаа
ReplyDeleteТаны нийтлэлийг уншиад авсан урмаараа зоригжоод өнгөрсөн 6 сарын 24~26ны хооронд, 2 шөнө 3 өдрийн аялал хийгээд ирлээ. Их баярлалаа. Өөрийн явсан замаа зургаа хуцваалцая гэж бодлоо
ReplyDeletehttps://plus.google.com/photos/photo/112925705678970757633/6437798918863930898?icm=false&authkey=CMv02Z3aqMKa-wE
Ёстой гоё сонирхолтой явган аялал хийжээ. Яг л ингэж явмаар санагдаад байгаамдаа.
ReplyDeleteБаярлалаа :))
ReplyDeleteЭлдэв халил хэтрүүлэггүй, энгийн сайхан хүүрнэсэн тэмдэглэл уншлаа.
ReplyDeleteГүнжийн сүм рүү аялах гээд мэдээлэл цуглуулж байна. Таны тэмдэглэлээс хэд хэдэн хэрэгтэй санаа авав. Баярлалаа.
ReplyDeleteМаш сайхан бичжээ. Гүнж жуулчны бааз 2020.04.09
ReplyDelete