Pages

Tuesday, July 31, 2018

ӨРӨӨ



Ээж, эгч хоёрынхоо ажиллуулдаг жижигхэн хүнсний мухлагийн дэргэд ийм нэг дундын өрөө тохижуулж орсноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн боловч хэнд ч баярлаж талархсанаа илэрхийлэлгүй өдий хүрсэн минь бас л өөдгүй муухай хэрэг шүү. Тиймээс олон үг нуршилгүй шууд гол ажилдаа оръё. 

-Гол хөрөнгө оруулагч аавдаа,
-Засварын гол ажлыг нугалсан ахдаа,
-Хана болон тавиур дээрх чимэглэл сэлтийг худалдаж авахад дэмжлэг үзүүлсэн ээждээ,
-Ийм орчин гаргахад бүхий л сэтгэл зүрхээ гарган оролцсон эгч, дүү хоёртоо,
-Үймүүлдэг ч өрөөнд минь орж ирээд үгэнд ордог өхөөрдөм дүү нартаа,
-Гэрэл зургийн номууд болон хуучны Life сэтгүүлүүд бэлэглэсэн гэрэл зурагчин Л.Ганзориг ахдаа,
-Тухлан суух хоёр сайхан сандал авч өгсөн гурван найздаа,
-Номын тавиур, жижиг эдлэл хэрэглэлийг Бээжингийн IKEA-аас хамгийн хямд үнээр захиалан авчирсан програмист найздаа,
-Монтэйний түүвэр, шил виски, жаазтай үг, зохиолчдын зураг, ил захидал, модон хүүхэлдэй, сайхан ном, сайхан магтаалаар бэлэг барьсан дотнын найзууд, дотно нэгэндээ,
-Байж болох хамгийн бага үнээр ширээ, тавиур зэргийг онцгой, содон шийдлээр урлаж энэхүү өрөөний давтагдашгүй өнгө аясыг цогцлоон бүтээсэн УРГА-ын авьяаслаг найз нартаа,
-Хааяадаа ирж халуун яриа өрнүүлдэг бүх найзууддаа,
-Хараахан бэлгээ өгч амжаагүй хойрго найзууддаа ч бас талархаж байна. 

Хамтын хүч, хайр тэмүүллээр бүтсэн ийм нэг төсөрхөн өртөгтэй жижигхэн өрөө Улаанбаатарын зүрхэнд хэнд ч анзаарагдамгүй цохилон буйг танд дуулгахад таатай байна.

















6 comments:

  1. Хойрго найзуудынх нь нэг байна. Гоё бэлэг өгнөө, тэгж байгаад :)

    ReplyDelete
  2. Хоосон очсон нэг найз нь байна. Гоё бэлэг өгнөө, тэгж байгаад :)

    ReplyDelete
  3. Таньд захиа явуулах гэсэн юм яаж явуулах уу?

    ReplyDelete
  4. вооов. би дөнгөж сая энэ өрөөг харлаа. нэг найз минь надад хэлсэн юм. кк гэхдээ өи сая ороод таныг яг аль нь юм бол гэж нилээн харж байгаад л гараад явсан. үүдээр орж ирэхэд мэндэлсэн өндөр ахуу эсвэл сахалтай ах нь юм боловуу гээд л кк гоё өрөө байналээ. амжилт. дараа орохдоо хөөрхөн юм бэлэглэнээ.

    ReplyDelete